CRoWS's site


Main | | Registration | Login | RSS
-->Main » 2011 » April » 20 » Хүний хүүхэд
5:38 PM
Хүний хүүхэд




St’ студи, "Nature sound” студийн хамтын бүтээл "Хүний хүүхэд” МУСК тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Уг кино нь үзэгчдийн хүсээд байгаа сэтгэл зүйн хүрээний, амьдралаас урган гарсан тэр нарийн сэдвийг хөндөж, монголын шинэ үеийн кино урлагт нэгэн сайн бүтээл өргөн барих зорилготой бөгөөд драмын жанрын уран бүтээл болж байгаа юм байна. Киноны ерөнхий найруулагч, продюсерээр Б.Амарсанаа ажилласан. Найруулагч Б.Амарсанаагийн урьд нь хийсэн "2 шөнө, 3 өдөр” хэмээх сэтгэл зүйн драмын кинонд эмэгтэй хүний тухай өгүүлдэг бол энэхүү "Хүний хүүхэд” хэмээх шинэ кинонд нь жинхэнэ эр хүний тухай өгүүлэх юм байна. Энэ бол найруулагчийн үзэгчдэдээ амласан амлалт байсан юм. Нэгэнтээ кино судлаач шүүмжлэгч нарын үнэлгээгээр найруулагч Б.Амарсанааг сэтгэл зүйн драмын чиглэлээр монголд анхны киног хийлээ гэж 2008 онд дүгнэж байсан нь саяхан. Харин одоо найруулагч маань та бидэнд драмын чиглэлээр хийж байгаа хоёр дахь бүтээлээ толилуулж байгаа нь энэ бөлгөө.
Киноны ихэнх зураг авалт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд болсон ба жилийн дөрвөн улирал авжээ. Киноны гол дүр МУГЖ, дуучин Б.Дашдондог, Т.Ариунбулаг ("Янаг дурлалын дууль”),  Б.Сүхболд ("Хоёр шөнө, гурван өдөр”) , МУГЖ Магсаржав,  залуу жүжигчин Сүхээ нар тогложээ.
 "Хүний хүүхэд” кино нь эгэл жирийн Монгол эрийн эгэл бус амьдралын тухай өгүүлэх бөгөөд  хүний хүүхдийг өөрийн юм шиг хайрлах эр хүний уужуу сэтгэл, хүн чанар, хэн нэгний хэлсэн ганцхан үг хүний амьдралыг хэрхэн өөрчилж чаддагийг маш энгийнээр үзүүлэх гэнэ. Киноны дүр, агшинууд нь баярлах, огших, бахархах, ухаарах олон талын мэдрэмжийг үзэгчиддээ өгөхийг амлаж байна билээ. Энэхүү киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн нь тухайн цаг үеийнхээ нийгмийн амьдрал, хувь хүмүүсийн үзэл бодол, хаагдмал эрх чөлөө, хайр сэтгэл гээд олон чухал сэдвийг хөндөн тавьжээ. Энэ нь цаагуураа өнөөгийн нийгэмд үгүйлэгдээд буй хүн чанар, жинхэнэ эр хүний ёс жудгийг олон нийтэд сэтгэлзүйн талаас нь хүргэхийг Хүний хүүхэд кино багийнхан зорьсон ажээ.

Views: 526 | Added by: Delgerdalai | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Saturday, 07.05.2025, 1:07 PM
Welcome Guest
Login form
Хайх
Календар
«  April 2011  »
Su Mo Tu We Th Fr Sa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Entries archive
Our poll
Rate my site
Total of answers: 6
Site friends
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits
  • Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    Copyright MyCorp © 2025
    Free web hostinguCoz