Аомэнь
(Макао) нь өмнөд Хятадын тэнгисийн эрэг дээр, Жузян мөрний
Саньзяожоу
голын сав газарт оршдог бөгөөд хойд талаараа Гуандун мужтай
хиллэдэг. Сянганаас
60 км, Гуанжоугаас 145 км алслагдсан. Аомэнь нь XIX зууны
үед
10,3 хав.дөр.км газар нутагтай байсан боловч далайн усыг ширгээх
замаар
өнөөдөр
27,3 хав.дөр.км газар нутагтай болсон байна. Талбайгаараа Сянганы
1/40,
Сингапурын
1/23тэй тэнцдэг, Аомэний хойг, Зы, Лухуань арлуудаас
бүрддэг.
Сүүлийн
хоёр аралтайгаа гүүрээр холбогддог. Аомэнь халуун, чийглэг
уур
амьсгалтай.
Агаарын хэмийн хэлбэлзэл өндөртэй. 6 дугаар сараас 9 дүгээр сар
хүртэл агаарын хэм
+30аас дээш байдаг бол 11 дүгээр сараас 2 дугаар сар хүртэл
+10
хэмээс доош бууж хүйтэрнэ. Өмнөд тэнгис болон Номхон далайн баруун хойд
хэсгийн хүчтэй циклон салхины
нөлөөнд оршдог.
2005
оны 9 дүгээр сарын байдлаар Аомэнь 4,8 сая хүнтэй
байсан бөгөөд нэг
хав.дөр.кмт
17 мянган хүн ноогддог, хүн амын нягтшил ихтэй нутаг юм. Аомэний
эдийн
засаг сүүлийн 20 гаруй жил тогтвортой хөгжиж байгаа бөгөөд жил тутам
4
хувийн
өсөлттэй байдаг. Хүн амын шилжилт хөдөлгөөн ихтэй, 95
хувь нь БНХАУ
ын
иргэн, 2 хувь нь Португали, 1 хувь нь
Филипиний харьяалалтай юм. Албан ёсны
хэл нь хятад, португали. Мөнгөний
нэгж нь макао доллар буюу патак.
1999
оны 12 дугаар сарын 20нд БНХАУын харьяанд ирсэнээс хойш
"БНХАУын
Үндсэн хууль”ийн 31 дүгээр зүйлд зааснаар, Засаг захиргааны тусгай
бүс
болж, "Нэг улс, хоёр тогтолцоо” зарчмын дагуу эдийн
засаг, аж амьдралын
одоогийн хэв
маягийг 50 жилийн турш хөндөхгүй байхаар тогтсон билээ. Тус
бүсэдолон жил оршин суусан, Аомэний харьяат хятад, португали
болон бусад үндэстний
хүмүүс
засаг захиргаанд нь алба хаших эрхтэй. Батлан хамгаалах болон
гадаад
харилцааны
асуудлаас бусад салбарт өөртөө засан тохинох бүрэн эрх
эдэлдэг.
Макаогийн засаг
захиргааны тэргүүн нь амбан захирагч юм. Энэ
албан тушаалд тус
хотод
20иос доошгүй жил оршин
суусан, 40өөс дээш насны, БНХАУын иргэнийг
5
жилийн хугацаатай томилдог байна. Удирдах байгууллагад Засаг
захиргааны
хурал, Хууль
тогтоох зөвлөл багтдаг.
Аомэнь
байгалийн бохирдлоос сэргийлэх, нэгэнт учирсан хор уршгийг
арилгах
талаар идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал бохир ус зайлуулах системийг
боловсронгуй
болгож, тус хотын байгаль орчинд хортойгоор нөлөөлж болзошгүй
бохир усны
асуудлыг шийдвэрлэж чаджээ. Агаарын
бохирдол, дуу чимээг намжаах
талаар
ч арга хэмжээ авч байна. Барилгын хаягдал материалыг
хаях тусгай бүс
байгуулж,
хүмүүсийн амралт, зугаалгад зориулж 55 га талбай бүхий байгалийн
амралтын тусгай бүс нээсэн байна.
Аялал,
жуулчлал ихэд хөгжсөн газар боловч цаашид улам хөгжүүлэх
зорилгоор
хэд хэдэн тусгай газар нээгээд байгаа. Үүний сацуу хотын хуучин
хорооллыг
түүх, соёлын дурсгалын газар болгон өөрчилж, аялал жуулчлалын
зориулалтаар
ашиглаж байна. Зарим хорооллыг европ, азийн соёлын төв болгож,
үзэмжит барилга
байгууламжуудаар чимж тохижуулсан байна. Энэ бүхний үр дүнд
зөвхөн
2005 оны эхний 3 дугаар улиралд гэхэд гадаадын 13 сая орчим жуулчин
Аомэньд жуулчилсан байна.
Аж
үйлдвэрийн салбар нь голчлон нэхмэл эдлэл, хувцаснаас гадна
цахилгаан
бараа, хүүхдийн тоглоом, бөс торго зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
бөгөөд
2005 оны эхний 3 улиралд тус бүс 1,7 тэрбум долларын бүтээгдэхүүн
үйлдвэрлэсэн нь
2004 оныхоос 20,6 дахин их байна. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн
хэмжээгээр Сянгантай ойролцоо
түвшинд хүрсэн. Тээврийн салбар сайтар хөгжсөн.
Иргэний
агаарын тээврийн олон шугамаар дотоодын ба дэлхийн янз бүрийн бүс
нутгийн
хотуудтай холбогдсон байдаг. Усан замын тээвэр ч идэвхтэй
хөгжиж
байна.
Аомэний
засаг захиргаа, газарзүйн ашигтай байрлал, Латин Америкийн
ертөнцтэй
зарим талаар ойр, хэл, соёлын ижил төстэй байдлаа ашиглаж Хятадыг
гадаад
ертөнцтэй, тухайлбал Латин Америктай холбох гарцын үүрэг
гүйцэтгэх
болсон. Тус
хот Япон, Тайвань, Сингапур, Сянгантай эдийн засгийн нягт
харилцаа
тогтоосон
бөгөөд Жузяны сав газрыг олон улсын худалдаа, эдийн засгийн
нээлттэй, чөлөөт бүс болгох
бодлого баримтлаж байна.
338
м өндөр Макаогийн цамхаг Ази тивд 8 дугаар, дэлхийд 10 дугаар
байрт
ордог.
Энд янз бүрийн кафе, эргэдэг ресторан болон эргэн тойрны байдлыг
харах
тавцан
байдаг. Цамхагийн эргэн тойрон 55 орчим километрийн газрыг буюу
Макаогийн
бүхий л нутаг дэвсгэр, Гонконг, Хятадын Гуандун мужийн зарим
хэсгийг
эндээс харах боломжтой. Ариун Полын сүмийн үлдэгдэл хана
нь
Макаогийн
билэгдэл болсон уран барилгын дурсгал юм. Уг сүм нь
16021637онуудад баригдсан. Сүмийн хана нь Европын сэргэн мандлын
үеийн болон дорно
дахины
барилгын онцлогыг агуулсан
өвөрмөц хийцтэйгээрээ алдартай.
Макаогийн
музей нь 2300 орчим хав.дөр.метр талбайтай. Үндсэн гурван
хэсэгт
хуваагддаг. Эхний хэсэг буюу нэгдүгээр давхарт нь Макаогийн
нутаг
дэвсгэр
дэх соёл иргэншлийн үүсэл, хөгжлийг харуулсан үзмэрүүд байдаг.
Хоёрдугаар
хэсэгт нь Макаогийн нийгэм, соёлын өвөрмөц олон талт
байдлыг
харуулсан
үзмэрүүд байдаг. Гол нь Европчууд, тэр дундаа
Португалчууд Макаод
ирснээр
эндхийн соёл, нийгэм хэрхэн хувьсан хөгжсөнийг үзүүлдэг. Сүүлийн
хэсэгт өнөөгийн
Макаогийн өнгө төрхийг танилцуулсан үзмэрүүд бий.
Энэ
нь Макаогийн Тайпа арал дээр байдаг Уран барилгын музей нь
Макаогийн
гол найман аялал жуулчлал, түүх дурсгалын газруудын нэг
юм. Музей
нь
далайн эрэг дагуу баригдсан Португал маягийн
5 барилга, сүм, номын сан болон
хоёр
цэцэрлэгт хүрээлэнгээс бүрддэг. Эдгээр нь 1921 онд баригдсан
бөгөөд тухайн
үед
Засгийн газрын дээгүүр албаны хүмүүс амьдардаг байсныг 1999 онд музей
болгосон.
Эртний уран барилгын загвар бүхий энэхүү
цогцолбор нь уран барилгын
музейн
зориулалтаар ашиглагдахын зэрэгцээ янз бүрийн үзэсгэлэн гаргах, хүлээн
авалт хийх, зочин гийчин хүлээн авах
зориулалтаар ашигладаг.
Макаогийн
Колоане арал дээр орших Хакса наран шарлагын газар нь
Макаочуудын
амралтаа өнгөрүүлэх хамгийн дуртай газар. Сайтар тохижуулсан
энэхүү
наран шарлагын газар хүмүүсийн амралт, чөлөөт цагаа
өнгөрүүлэх бүхий л
нөхцөл
бололцоог бүрдүүлсэн
янз бүрийн төвүүд, гольфын талбай бий.
|